STAGE 7. Бүтэлгүйтэл бас од хийморь

STAGE 7, Iquide - Uyuni

Лайзон 396 км
Спец 321 км
нийт 717 км


Урд өдөр нь сайхан амарчихсан, мотоциклондоо бүтэн үйлчилгээ хийсэн, өглөө эрт сэрүүхэн өдөр сайхан эхэллээ. Гэвч гараанаас гараад Iquiqe орох лайсоний зам дээр диск эргэснийг мэдлээ. Асуудал. Үгүй байлгүй дээ итгэхийг хүссэнгүй. Урд өдөр нь амралтын өдөр юм мэдэгдээгүй дээ. Гэвч 21 км яваад бензин цэнэглэх үед шалгаж үзэхэд явах ямар ч боломжгүй нь тодорхой болов. Бусад тамирчдаас асуулаа Rekluse диск тавиагүй юм уу гэв. Тэгээд марафон этап тул ямар ч тохиолдолд дискээ солих шаардлагатайг ойлгов. №83 Болдбаатар бид 2 шинэ мотоциклондоо найдаж бүр ямар ч сэлбэггүй, KTM - ээс сэлбэг авах ямар ч эрхгүй явсан болохоор Bart - д найдахаас өөр аргагүй байлаа. Буцаад 21 км ирсэн газар луугаа явахад хурдний зам дээр байдал бүр дордож 80 км цагаас дээш хурд гарахаа байв. Элсэн дээр туршлагагүйн улмаас хэт их консдсоний гор гарч байна. Бивок дээрээ буцаад ороод ирэхэд хүмүүс их л гайхаад харж байв. 

Энхзолбоо унтчихсан сэрээд ч бидэнд сэлбэг байхгүй тул шууд Bart - ийн багийхан дээр очоод BART BART гээд орилов. Барт унтаж байсан майхнаасаа шууд үсэрч гарч ирээд л миний мотоциклийн дискийг өөрөөсөө гаргаж 20 - хон минутанд сольж өглөө. 42 км илүү явсан, диск солисон гараандаа дахиад цагтаа гарч чадахгүй нь ойлгомжтой болов. Тэгээд буцаад гарлаа. 



Лайсон дээрээ явж байтал тооцоонд байсан бензин дуусаад зогсчив. Гэтэл урд 2 банкаа манай Золбоо холбоогүй гаргачихсан байлаа. Зогсоод элэгний хаалтаа задлаал холбох гэтэл элэгний хаалтан дотор байдаг багаж нь берзинтэн уут донсолгоонд урагдаад яг хэрэгтэй жижиг цэцгэн тусгай нь гээгдчихсэн байв. Гэтэл аз болж араас бас лайсон дээрээ саатсан 2 дөрвөн дугуйт ирж №287 CHRISTIAN CAJICA-с багажийг нь авч бензинээ залгав. Лайсон дээр 5000 метр өндрөөр давсан бөгөөд маш хүйтэн байлаа. Би цувтай тул бас гайгүй. Болдбаатар бүр цувгүй бас дээрээс нь жакет нь торон.  


Мөнх цастай Андын нурууг давж байв. Маш хүйтэн жаахан яваад л зогсож гараа дулаацуулж байлаа. Андын нурууг давахад 30 км тутам эмнэлгийн машин хүчилтөрөгчийн багтай зогсож, тамирчдыг хянаж байв. Бид 2 - ийн хувьд харьцангуй уулын өвчин Монгол хүмүүс тул нэрвэгдэхгүй явж байсан хэдий ч маш хүйтэн байв. Нэг цэг дээр France 4 TV телевизийнхэн ирж ярилцлага авав. “За өндөр газар бас хүйтэн Монголчуудад таатай байна уу” гэж асуув. Цөлд шатаж үхэх гэж байхад нь "Монголчууд халууныг давахад хэцүү байна. Харин ямар ч хүйтэн асуудалгүй" гээд хэлчихсэн хүн чинь “Өө ёстой сайхан сэрүүхэн байна” гэж худлаа ярив. Үнэндээ гар тасрах гэж байлаа. Явсаар байгаад Чили, Боливийн хил дээр ирлээ. Гэвч паспорт үзээд Чили орсон тамга байхгүй тул нэг газар очихийг хүсэв. Чили рүү орохдоо Болдбаатар бид 2 цаасан дээр тамга даруулж нэвтэрсэн байсан. Гэтэл тэнд бас надтай адилхан шөнө орж ирж паспортондоо тамга даруулаагүй хэдэн тамирчин байв. №409 Ford Raptor - той уралдаж байгаа Оросын багийн тамирчид саатуулсанд нь их ууртай байлаа. Чилийн хил дээр шууд гарах ёстой байтал тэнд 2 дөрвөн дугуйт, раптор бид 5 - ийг цаг саатуулж байж нэвтрүүлэв. Спец гараандаа очитол гараанд гарах цаг 44 минутийн өмнө өнгөрсөн байлаа. Юундаа яарахав дээ цаг хамаагүй болсон хүнд. Гараандаа гараад явтал сэрүүхэн, бас зам байнгын 3500 - 3800 метр далайн түвшнээс өндөр , үндсэндээ яг манай Монголд яваа юм шиг сэтгэгдэл төрөв. Зам нь бартаа багатай, зам дээр тогтсон шалбааг, зам дээр бэлчих хонь гээд яг Монголд байгаа юм шиг санагдав. Гэтэл урд нилээн олон тамирчид өндрөөс болоод тамирдаад, удаан явцгааж байлаа. Маш хүчтэй бороо орж, голын сайр болгон үерлэв. Нэг гол дээр унаад мотоциклоо живүүлцэн тамирчныг өнгөрөөд нэг гол дээ иртэл 20 гаран тамирчид улаанаар эргэх голыг гараад гаталж чадахгүй зогсож байв. Хэсэг тэд нарийг хартал хэн ч орохгүй irritrack - аараа ярин этап цуцлахыг хүсээд зөвлөлдцгөөж байв.




Зургаа хартал яг тэр сайраар 5 км явах байв. Гэтэл тэр 5 км сайр нь одоо гол болоод урсаж байдаг. Дүүрсэн хэрэг гээд шууд хөндлөн гатлаад, замгүй явж замаа ольё гэж бодоод голруу ороод гаталтал харахад улаанаар эргэлдээд сүртэй боловч ердөө гутлын түрий давахгүй гүнтэй байлаа. Голын цаана гартал намагтай явах боломжгүй байсан тул шууд голруугаа буцаж ороод 5 км усан дундуур явлаа. Ямар ч асуудалгүй явж болж байв. Эргээд хартал хэн ч миний хойноос орохгүй байв. Хоцорч гарсан ч маш олон тамирчин ардаа хийсэн би Uyini ортол бас нилээн сайн яваад барианд орохдоо Болив индэр зассан, салют буудуулж сүртэй хүлээж авав. Сэтгэл өөдрөг сайн явсан би индэр дээр харайж гарч иртэл бороонд норсон нойтон барилгын гялгар хар хавтангаар хийсэн индэр дээр гулгаж унав. Хэхэ хөгжилтэй байлаа. Бантсан боловч индэр дээр олон мото гулгаж унасан гэдгийг сонсоод санаа амрав. Өндөрийн өвчнөөс сэргийлж тамирчид эм ууж байсан бөгөөд бид 2 - ийн хувьд тэр эмийг нь Боливиагийн машины тамирчинд захисан байсан ч нөгөө тамирчид маань 2 дахь stage дээрээ онхолдоод тэмцээнээс хасагдаж шууд нутаг буцсан байлаа. 


Хэдий маш их саатаж хоцорч хамгийн сүүлд гарсан ч тэр өдөр ардаа 25 тамирчинтай сайхан амжилт үзүүлж орж ирэв. 44 минутаар хоцроогүй бол 55, 56 хавьцаа орж ирж болох байлаа. Гэхдээ юм яаж эргэхийг хэн мэдэх билээ. 


Цэргийн хуаранд байрлаж анх удаа Дакар эхэлснээс хойш халуун усанд орж, элит, энгийн тамирчин ялгаагүй нэг нөхцөлд орон дээр унтаж үзэв. 

Гайхалтай өдөр. 

Боливт ирсэн чинь гудмаар нь бид 2 ийг явахаар нутгийн иргэд Болдбаатарыг Боливиа гэж бүчиж аваад байв.Болдбаатарын хамаатнууд дунд ирсэн юм шиг санагдав. 

4 comments:

  1. Болдбаатарын хамаатнууд дунд ирсэн юм шиг санагдав. LIKE hehe

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Er zorig gargasan bn. Uneheer shan sanagdaj bn. Motogoo unaad dakariin zamaar yavj bga yum shig l sanagdaj bna. Sportiin undur amjilt husey!

    ReplyDelete