Урд шөнө нь унтаагүй ч гэсэн сүүлийн өдөр зам амархан, богинохон. Хүн болгон бие биендээ баяр хүргээд. Тэр мэдрэмж, сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Special - ийн гараанд хамгийн сүүлийн 2 мотоцикл болох #124 YVAN RENUAD бид 2 гараанд түрүүлж гарахаар болов. YVAN сүүлийн өдөр 2 - уулаа зөөлхөн явна шүү, хүн их байна, хөөрч болохгүй гэж сануулаад. Би ч зөвшөөрч 2 - уулаа гараанаас гарлаа. Зөөлхөн 2 - уулаа зэрэгцээд яваад байв. Гэтэл араас 3, 4 мотоцикл гүйцээд нисээд алга болов. Гэнэт хэсэгхэн шавар орж иртэл мань #124 Yvan шидүүлээд уначихав. Цаашаа СР1 хүртэл жигд сайхан явлаа. Эвдрээгүй замаар тоосгүй явна гэдэг чинь ийм сайхан билүү!
СР1 өнгөртөл бороо ороод зам нил шавхай болов, гэтэл урд гүйцсэн бүх мотонууд унчихсан босож чадахгүй байцгааж байв. 10 - аад км уналгүй яваад их додигор явлаа. Урд дугуй нэг ховилд орохоор хойд дугуй нөгөө ховилд тогтох гээд ядаж байтал модруу нисээд орчлоо. Босох гэтэл өөрөө босож чадахгүй нялцганасан шавар байв. Миний ард 2 нөхөр бас мотогоо босгох гэхээр 2 тийшээ гулгаж унаад байв. Бид 3 босох гээд ядаж байтал элит тамирчин №14 Alain Duclos хажуугаар бид 3 - ийг ёжлонгуй инээгээд өнгөрөв. Шар гозойгоод харж байтал мань хүн бас унаад өглөө. Би босоод хөдлөхдөө хажуугаар нь их л бахтай өнгөрөв.
Гэтэл бороо орох нь улам ширүүсээд сүүлийн өдөр яаж явнаа дахиад 100 км ийм замаар явах ёстой байдаг, амар өдөр гэж байхгүй юм даа гэж бодож явтал ШАР туг. Шар туг харсан бүх хүмүүс баярлаж байлаа. Бүгд л тэврэлдээд нулимс унацгааж байв. Надад тэврэлдэх нь хэцүү байлаа.Хавирга өвдөөд. Crazy Mongolian гээд тэнд барианд орсон хүн бүр л ирж надад баяр хүргэж байв. Хаха Аврага болсон хүн шиг додигор байлаа. Зарим нь ирж “чи миний амьдралдаа уулзсан хамгийн галзуу хүн” гэж байв. Лайсоноор яваад барианд ороход гараанд гарч байсан тойргийн замаар явуулав. Эхний өдөр энэ тойргоор явах гэж нилээн хэцүү байсан. Хөөх эргэлт энэ тэрийг сайн, хурдан хийж байнаа. Би МОТОЦИКЛ унаж сурч байна.
Индэр дээр яах ийхийн завдалгүй хөөгөөд гаргачив. Мотоциклоо сайн угаагаад, хувцасныхаа шаврыг арилгая гэтэл хальт шүршсэн болгоод л хөөж байна. Гэтэл зарим тамирчид нь аль хэдийн шинэ хувцас гаргаад өмсчиж. Монголын далбаагаа Энхзолбоогоос авах гэтэл манай алдарт service truck бас л ирсэнгүй ээ.
Хэрвээ олон хүн сонирхоод коммент ихтэй байвал Хөгжилтэй түүхүүд оруулж болох юм
Хэрвээ олон хүн сонирхоод коммент ихтэй байвал Хөгжилтэй түүхүүд оруулж болох юм
Жинхэнэ Crazy Mongol! Өшөө олон бичлэг оруулаарай, Амжилт!
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteӨшөө олон бичлэг оруулаарай анар ахаа
ReplyDeleteИнгэж нэг юм бариандаа ордог байжээ. Сүүлийн хэд хоног баярлаад таг болчихдог. Нэг өдөр уралдааны сонин, адал явдалтай түүхүүд сонсмоор л бн шүү. Унших ч бас муугүй л блаа.
ReplyDeleteдахиад ийм түүх хэдийг л бол хэдийг уншмаар байна, оруулаарай гуйя
ReplyDelete👍👍👍
ReplyDeleteBIG LIKE
ReplyDeleteнэг дор бүгдийг нь уншлаа, салахын аргагүй байлаа. Нүдэнд харагдтал бичсэнд баярлалаа, уншихдаа өөрийн эрхгүй л биеээ чангалаад, хамт уралдаж байгаа юм шиг л. Ийм хүнд уралдаан гэж төсөөлж ч байсангүй. ахиад цааш нь бичээрэй
ReplyDeleteOo tasarhai, Dakar yavj uzeh moroodoliig ni bur badraachihlaa. Delkhiin hamgiin hun temtseen shuu dee.
ReplyDelete“Crazy Mongol, Never stops”
ReplyDeletehugjiltei yvdluudaa oruulaarai, ystoi mundag uraldsan baina.
ReplyDeleteУншиж дуусгалаа. Маш сайхан мэдрэмж авлаа. Сонирхолтой зүйлс дахин уншмаар байна!!!!!
ReplyDeleteЁстой сайн явжээ, сайн ч бичдэг юм байна. Баяр хүргэе.
ReplyDeleteДакар гэж ямар уралдаан байдаг, Монгол хүний тэсвэр тэвчээр, оюун ухаан ямар байдагыг нүдэнд харагдатал сайхан бичжээ. Амжилт хүсье. Байрлалаа
ReplyDelete500,600, zarimdaa 900,1000 peee odort heden km yavaad niit heden km yavaad bainaa. Mani met ni bol mashintai yavaad ch tarj unah yum baina
ReplyDeleteAguu mongoliin udam gedgee sanah yum
ReplyDeleteсонирхолтой байлаа. Баяр хүргэе, Амжилт хүсье
ReplyDeleteunexeer sonirxoltoi yum neg medsen unshaad duusgachixaj kkk uul n daxiad baival...
ReplyDeleteMONGOLIANS NEVER STOPS
Нүдэнд харагдтал бичжээ. Үнэхээр монгол хүн ямар тэвчээртэй ямар уран ухаантайг харуулан сайхан уралдаан болсон байна. Дараа жил дахин орж улам сайхан амжилт үзүүлээрэй. Энэ янзаараа удахгүй миний Монголын далбаа Дакарын тэнгэрт мандах нь дээ.
ReplyDeleteАа бас хөгжилтэй түүхүүдээ оруулаарай амтархан уншинаа.
Амжилт хүсэе!!!
Saihan bichjee. Ahin olon bichleg oruulaarai.
ReplyDeleteUneheer shiir zaajee. Baharhaj baina shuu! Hugjiltei yvdlaasaa zaawal bicheerei, zaawal unshimaar baina
ReplyDeleteAan tiim, daraa uraldahdaa Mongoliinhaa dalbaig uureed yvaarai taizan deer garhad belen :P
ReplyDeleteBayar hurgey. Dahiad hugjiltei bichleguud oruulaarai.
ReplyDeleteҮнэхээр тэсвэр тэвчээр гаргажээ баяр хүргэе. Дакарийг ийм хүнд хэцүү гэж бодож байсангүй. Аян замын тэмдэглэлээ үргэлжүүлээрэй сонирхолтой бичсэн байна.
ReplyDeleteamjilt husje. daraa dakart dahin uraldaj amjiltaa ahiulah jorool dewshuulje. Bas ih sain bichih awjaastai jum bna. oor tuuh bicheerei
ReplyDeleteUnen tasarhai tuuh bna. yg hamt ywsan yum shig l unshlaashtee
ReplyDeleteСайхан бичсэн байна баяр хүргэе. Хөгжилтэй түүхээ заавал бичээрэй. хүлээж байя.
ReplyDeleteМаш сонирхолтой, адал явдалт кино үзэх шиг л боллоо. Залуу минь чамаар бахархаж байна шүү! Crazy Mongol:)
ReplyDeleteCrazy mongol mongolchuudiin baharhal bolson zaluudaa dahiad ih ym duulgarai
ReplyDeleteӨөөөөөө ёстой гоё болсон бичсэн бна шдээ. Бүгдийн нэг дор уншлаа. Дотор огшоод сайхан байлаа. Өшөө их амжилт хүсье..... Дахиад өөр гоё зүйлс бичвэл уншаал бна шүү....
ReplyDeleteCrazy Mongol
ReplyDeleteНэг уншиж эхэлбэл дуусгахаас өөр сонголтгүй болтол бичсэн байна шд. Агуу юм аа. Эхнээс нь дуустал нэг амиар уншлаа. Crazy Mongolian Never Stop!
ReplyDeleteKino-nii tvvh bn shdee. Boon turshlaga Dakar 2016 odoo tvrvvlchih ym bish vv. Hehe setgel ih hudolloo
ReplyDeleteUneheer gaihaltai. Bayar hurgie. Amjilt husie
ReplyDeletewooow gaihaltai. saihan bichij galzuu uraldaj salahin argagui bailaa uur olon bichleg oruulaarai
ReplyDeleteХэрвээ олон хүн сонирхоод коммент ихтэй байвал Хөгжилтэй түүхүүд оруулж болох юм
ReplyDeleteYES PLEASE !