STAGE 9, Хасагдах дөхсөн нь



STAGE 9, Iqiuque - Calama


Лайзон 88 км 
Спец 451 км 
нийт 539 км

Өглөө эрт 3 цаг унтаад сэртэл манай Энхзолбоо шөнөжин мотоциклоо янзлаад, миний тасдаж хаясан хамаг цээж утасны учрийг олох гээд байж байв. Манай Энхзолбоо ямар азаар цахилгааны инженер юм бэ. Юундаа мэддэг юм шиг хамаг утасаа тасалчихдаг байнаа гээд үглэв. Надад өөр арга байсан биш дээ. Компьютер яаж шатчихаагүй юм гэв. Гэтэл чиний бүх relay fuse комоороо гатаад, гал гарах гэж байсан байна. Гэрлийн удирдлагууд хүртэл ажиллахаа байсан байна гэв. Бартаас бүх сэлбэгийг нь авсан байлаа. Гараан дээр хасагдсан байх гэсэн бодолтой шорт, футболктой давстай нүүртэй шилгүй нар салхинд яваад түлэгдсэн нүүртэй, зомби шиг нөхөр очоод гарааны шүүгчээс “№117 би гарч болох юм болвуу” гэж асуутал “чи 10 минутын өмнө гарчихсан байна. Чамд 20 минутанд багтаад ирвэл гаргая” гэв. Сандраад л буцаад гүйлээ. Мото дуусаагүй байв.



Гэтэл манай машины багийнхан Лхамаа, Цогоо, Дэлдээ, Сүрнээ, Батболд, Баки ах ирж элбэлцээд, мотогоо дуусгаад гараан дээр очитол “Эрүүл мэндийн үзлэг, safety center очиод зургаа аваад ир” гэв. Эмч намайг хараад инээснээ “бас л зүгээр биз” гэснээ үзлэгт оруулсангүй шууд тамга дарав. Safety center ороод Iritrack , GPS - ээ шалгуултал тоггүй, ажиллахгүй байлаа. Тэд гэтэл миний GPS , Irritrak - д шууд маш том шар баттерей суурилуулаад өгөв. Зургаа авах гэтэл PCS албаныхан явцан байв, ийш тийш очих гэсээр байтал хэлсэн 20 минут нь аль хэдийн өнгөрөөд цаг болсон байсан тул хяналтын хуудас өгөхгүй гэв. Гэтэл Дакарын албаны бүсгүй Клайр, Валварэз 2 ийш тийш гүйж ярисаар Дакарын уралдааны дарга /race director/ Etienne Lavigne - тэй холбогдоод. Lavigne утсаар шүүгчид намайг гаргахыг тушаав. Бурхан минь Clair VALVAREZ, LAVIGNE маш их баярлалаа. 


Fesh Fesh Атакамагийн элсэн цөлийг бүхэлд нь гатлах өдөр байлаа.№123, №124 бид 3 ханиндаа явсаар байлаа. Гэтэл №124 зогсоод амрах хэрэгтэй байна гэв. №123 найзыгаа хүлээгээд зогсчив. Элсэн манхан дунд Stage 6 Iquiqe ороход явсан манханаар явав.


Манхан дуусаад 340 км урт fesh fesh бүхий цөл эхэллээ. Урд шөнө унтаагүй, орой өглөө юм идээгүй, өчигдөржин мотогоо түрсэн би маш их тамирдсан байв. Тэмцээний эхний өдрүүдэд мотоциклийн бензин дүүрэн, хоосон надад ялгаагүй санагдаж байсан бол одоо дүүрэн бензинтэй маш хүнд санагдаж, бартаан дээр татаж чадахгүй байв. Цахилгаан дахиад асуудалтай нь мэдэгдэв. Жаахан явж байгаад л унтарчихна. Гэхдээ азаар шинэ стартер тавьсан тул түрнэ гэхгүй юм даа. Snow ball effect үргэлжилж явсаар танил эмнэлгийн машинтайгаа таарч, тэдний хүнснээс нь идэж, эмээ уусан ч хавирганы өвдөлт нэмэгдээд өвчин намдаахад дарагдахаа байв. Явсаар байтал дахиад л шөнө. Барианд орохоос 40 км дутуу байхад хавцалд мотон дээрээ өөрийн эрхгүй унтаад уначихав. Хартал араас машин ирж байхаар нь мотогоо босгох гэж тамираа бараад яахав гээд хэвтэж байтал №355 Sandor Sebestyen, Баки Жагаа ах 2 байв. 


Машин зогсоогүй байхад л Баки Жагаа ах “миний дүү зүгээр үү” гээд үсрээд гараад ирэв. Гуд татаж намайг босгоод, мото босгоод тавьчихлаа. Харанхуй шөнө цөлд Монгол хүнтэйгээ таарах яасан сайхан юм бэ. Араас нь Лхамаа ирэв. Тэр хэдийг явж бай гээд хөдөллөө. Гэтэл дөнгөж хөдлөөд замгүй fesh fesh бүхий жалгаар явах болов. Бариа ортол WP байхгүй байсан тул Монгол аргаараа доор харагдаж байгаа засмал замруу ороод барианыхаа нөгөө талаас бүртгүүлчье гээд хуссан замаар засмал засмал чиглээд явав. Гэтэл уулын бэлээр хөндлөн зам орж ирэхээр нь явж байтал нөгөө уулын бэлээр маш олон машин асар удаан явж байгаа нь харагдав. Уралдааны зам нь маш хэцүү fesh fesh - тэй байгаа бололтой. Явсаар байгаад манай машины багийнхнаасаа түрүүлээд ирчихэв. Дакарт бас товчилж болдог л юм байна. Маргаашийн гараа 2 цагийн дараа тул бүтэн хувцастайгаа майхандаа шууд унтлаа.

2 comments: