STAGE 3, Malle мотогоос доор нөхцөлд явсан нь

STAGE 3, Villa Carlos Paz > San Juan

Лайзон 437 км 
Спец 220 км 
нийт 657 км

Урд өдрийн хурал дээр өнөөдөр машин, мото тусдаа замаар явна, мото trail замаар явна гэж байв. Би бодохдоо ийм хүнд rally мотоциклтой trail замаар арай ч явахгүй байлгүй дээ, жаахан бартаатай байгаа биз гэж бодож байв. 

Бас л халуун өдөр хүйтэн газраас шууд тэмцээн эхлэхийн өмнө ирсэн бидэнд халуунд дасна гэдэг үнэхээр хэцүү бөгөөд туйлдуулж байв. Урд өдөр нь усгүй болж хаширсан тул үүргэвчин дэх усаа гамнаж, замдаа нутгийн иргэдийн мөстэй уснаас нь ууж явж байлаа. Өчигдөр СР2 дээр нэгэн франц тамирчин сүүлийн 20-иод тамирчид хоорондоо “наана цаана орж уралдахаа больё бид нар үйлдвэрийн багийн тамирчид биш бидэнд цаг хугацаа чухал биш аюулгүй бариандаа орох нь чухал хамтдаа явья” гэж уриалсаны дагуу надтай хамт явдаг 20 гаран тамирчид бүгд өнөөдрөөс хүчээ нөөж явж байгаа нь илт мэдэгдэж байлаа.


Голын сайраар явсаар байгаа маш гайхалтай байгалийн тогтоц бүхий улаан уулын хавцал руу явж орлоо. Гэтэл тэр хавцлын зам нь сул хайргатай, quad арай гэж багтахаар нарийн зам байв. Уруу дээр нэг 4 дугуйт гацаад ард түгжирэлдэв. Арын тамирчид очоод туслах гэвч огцом уруу тул мотогоо орхих аргагүй байв. Хавцалын чулуу, хайрга нь дотор яваад хавцалаас арай гэж гартал fesh fesh - тэй үер буусан хөндий рүү ороод буруу зам руу №121 Humphrey Senn van Basel бид 2 яваад орчив. Том үер буусан хадтай жалганий цаана замаа олохгүй нилээн удаан будилав. Гэтэл нилээн том жалганий цаагуур мотоциклууд явж байгаа нь дөнгөн даган харагдахаар нь жалгаа хөндлөн гараад явтал №121 алга болчив, эргээд хартал тэрээр жалганд fesh fesh дотор гацсан харагдав. Дахиад л халуун, барианд орох сүүлийн хэдэн км дахиад л нүд бүрэлзэж усгүйдэж орж ирэв. Нэгэн даваа давлаа.


Бивок дээрээ ирээд Болдбаатар бид 2, 30 - аад минут сервис машин, Энхзолбоо 2 - ийг хайв. Гэтэл дахиад л сервис машин байхгүй. Майхан байхгүй, солих хувцасгүй, усанд орж чадахгүй оройжин суув. Манай машины багийн Баки Жагаа ах, Сүрэндорж, Батболд нар ороо гаргаж өгч, бид 2 жаал унтаж амрав. Rally Raid UK ийн сервис машинд Энхзолбоо суудал, дугуй ачих эрх худалдаж авсан боловч орой ирдэггүй машин байлаа. 





Гэтэл маргааш Чили орох гээд бивок дээр аргентина, чилийн гаалийнхан ажилаад 12 гэхэд дууссан боловч бид 2 - ийн паспорт сервис машинд яваад ирдэггүй. 2 аватар шиг бүх хувцастайгаа бүртгэл дээр нь очиход ASO зохион байгуулагчийн Клайр хэмээх бүсгүй, Валварэз хэмээх 2 франц бид 2 -т тусалж бидэнд байсан паспортны хуулбараар аргентина, чилийн тамга даруулав. Ингээд бид 2 ямар ч байсан хил гарч чадах боллоо. Цаасан паспорттой хэхэ. Гэтэл бид 2 унтах газар байхгүй. Мотоцикл сервисээ хийж чадаагүй л байлаа. Malle мото буюу өөрсдөө сервис хийдэг баг дээр очиход тэдний машин аль өдөр ирээд тамирчид нь аль хэдийн 9 цагт унтацгаасан байлаа. Клайр бид 2т malle мото truck - аас 2 майхан, 2 пүүгээ гуйж авч өгөөд шөнийн 2 цагт нэг юм унтах боломжтой болов.

2 comments:

  1. Service truck neleed bag alsan bna shvv hariutslagagvi manaihan neree

    ReplyDelete
  2. Service truck ni Angliin mashin Rally raid UK, Bid nar ter mashin erdoo neg suudal, hairtsag tureesleed Enkhzolboog suulgaj yavsan.

    ReplyDelete