Амралтын өдөр.
Уул нь би Дакарт уулзахаар төлөвлөж тохирсон олон хүн байлаа. Амралтын өдрөөр бивокоороо явж, redbull шоу үзэж, дурсгалын зүйлс худалдаж авна гэж бодож байв. Бивокийн хувьд асар том, 3 км урт юм. Манайх хамгийн мухарт байрласан. Алхаж усанд орж, хоол идэх гэсээр байтал хөөрхөн ядрана. Бидэнд бусад тамирчид шиг унтлагын машин, тусдаа хоол, дасгалжуулагч, эмч, массажист байтугай сэлбэг ч байхгүй байв. Манай Энхзолбоо агаар шүүгч угаах гээд онигоонд оров. Агаар шүүгч бол нэг удаагийн хэрэглээ. Бид 2 хүмүүсийн хаясан наклад, гинжний гулгаа энэ тэрийг тавина. KTM - ээс эрхгүй ч гэсэн сэлбэг гуйна. Гэхдээ олон найз нөхдийн тусламжаар сэлбэгээр дутагдаж бид 2 суугаагүй ээ. Гуйх нь л хэцүү байлаа. Гэлээ гээд бид 2 арай гэж зардлаа дааж Дакарт ирсэн хүмүүст тэр тансаг хэрэглээ илүүц.
Манай нэг Голланд найзаас би очоод гуйна. Байх нь байгаа гэхдээ бид хэрэглэнэ гээд өгөхгүй. Тэгэхээр нь Энхзолбоо яваад аваад ирнэ. Дараагийн удаа Энхзолбоо очиод авч чадахгүй бол Болдбаатар явна.
Манай хүн шууд заагаад л нөгөөдүүл нь юу ч гэсэн шууд энэ гээд л аваад ирнэ. Хэхэ хөгжилтэй бас гунигтай. Бид 2 тамирчидын солиод хаясан гинж, гинжний гулгаа, агаар шүүгчийг, наклад зэргийг нь авч тавина. Болив ядуу улс гэтэл Дакарт явж байгаа бүх тамирчид нь бүхэл бүтэн арын албатай, сэлбэг нь гэхэд 2 мотоцикл шинээрээ адилхан дугаар, хуулгатай, өдөр болгон шинэ мото, өдөр болгон шинэ хувцастай. Атаархмаар. Бид 2 эхний өдрөө шинэ байсаан байсан. Гомдоллох эрхгүй, энэ олон чанга эрсийн дунд нь ирээд явж байгаа бас азтай хүмүүс.
Дундаж багын тамирчид нэг мото дор хаяж 2,3 хүн арын албанд ажиллана. бүтэн машин явна. Бид 2 дундаа нэг хүнтэй тэр хүн маань бидний найз Энхзолбоо хувиасаа 25 сая төгрөгний зардал гарган өдөр шөнөгүй нойргүй сервис хийнэ. Хүнд ийм найз ховорхон олдоно доо. Бас мундаг залуу. Ганц жижиг ком багажтай өөр юм байхгүй. Мотонууд нь станд байхгүй хэвтүүлээд юм хийнэ. Механикууд дунд манай механик ОД. Ямарч багаж байхгүй, шөнө духний ганц гэрэлтэй бусад багууд шатсан гэмтсэн цээж утас болон бусад сэлбэгийг шууд солиж байхад манай хүн яаж ийгээд аргална бас болоогүй ээ машиний багууд зарим юманд учраа олохгүй олон цаг ноцолдоод мунгинаж байхад шууд очоод заагаад өгнө. Нөгөөдүүл нь бүр шүтчихсэн. Тэр хүмүүсийн тоонд Factory KTM, Rally raid UK, BAS Truck механикууд байна.
Нэг үнэгүй массаж хийнэ гэхээр нь 3 - лаа яваад орчвоо. Гэтэл манай Болдбаатар гар хүрээд л тас, хурхираад унтаад өгөв. Миний хувьд нуухийг нь авах гээд нүдийн сохлов гэгч боллоо. Нөгөө массажист нь хэлэхийн завдалгүй нурууны блок гаргах гэж дараад хавиргийг маань бүр хүнд гэмтээчихлээ. Бушуухан өөрсдийн хэсэг рүүгээ буцацгаав. Майхандаа унтах гэтэл халуун, Service truck - ний доор сүүдэрт нь өдөржин унтлаа.
No comments:
Post a Comment